Сүүн бүтээгдэхүүн гэдэг нь үнээ, сарлаг, хонь, ямаа, ингэ, гүү зэрэг амьтдын сүүгээр хийдэг хүнсний зүйлийг хэлнэ. Ихэвчлэн өндөр илчлэг бүхий, исэлдсэн бүтээгдэхүүн байдаг. Монголчууд сүүнээс гаргаж авсан сүүн бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь цагаан идээ гэж нэрлэдэг.
Сүү (Ариутгаж халдваргүйжүүлсэн, тослогийн хэмжээг стандартад нийцүүлсэн, Streptococcus lactis болон Leuconostoc citrovorum нянгуудыг нэмсэн, химийн аргаар найрлагыг өөрчилсөн зэрэг)
Монголчууд тослог бүтээгдэхүүнийг "тосон идээ" гэж нэрлэдэг.
Юань гүрний үед Марко Поло сүү, жимс, тос амттаныг хольж хөлдөөж мөхөөлдөс, зайрмаг хийдэг байсан тухай тэмдэглэсэн байдаг аж.