Стивен Уильям Хокинг | |
---|---|
Төрсөн огноо | Стивен Уильям Хокинг 1942 оны 1 сарын 8 Оксфорд, Англи |
Нас барсан огноо | March 14, 2018 Кэмбриж, Англи | (76 насалсан)
Үндэс | Британи |
Салбар | Хэрэглээний математикч Онолын физикч |
Байгууллага | Кембрижийн Их Сургууль Периметрийн Онолын физикийн институт |
Төгссөн сургууль | Оксфордын Их Сургууль Кембрижийн Их Сургууль |
Эрдмийн ажлын зөвлөх | Деннис Скиама |
Эрдмийн бусад зөвлөх | Роберт Берман |
Эрдэмтэн шавь нар | Брюс Аллен Рафаель Боүссо Фэй Доүкер Мальком Перри Бернард Карр Гари Гиббонс Харви Риалл Дон Пэйж Тим Престидж Рэймонд Лафламме Жүлиан Луттрелл |
Алдаршсан зүйл | Хар нүх Онолын космологи Квант татах хүч |
Нөлөөлөл | Дикран Тахта |
Нэр хүндтэй шагналууд | Астуриасын вангийн шагнал (1989) Коплейгийн медаль (2006) Ерөнхийлөгчийн эрх чөлөөний шагнал (2009) |
Шашны байр суурь | Агност |
Стивен Уильям Хокинг CH, CBE, FRS, FRSA (Англи: Stephen William Hawking; 1942 оны 1 сарын 8-нд төрж, 2018 оны 3 сарын 14-нд нас барсан) нь Британийн онолын физикч байв. Бичсэн номнууд болоод нийтийн дунд хийсэн ярилцлагууд нь түүнийг хамгийн нэр алдарт хүрсэн эрдэмтдийн нэг болгосон. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртсэн.
Хокинг нь 1979 оноос 2009 оны 10 сарын 1 хүртэл гучин жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч. Хокинг нь космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, үүнд ялангуяа хар нүхний талаар судалгаа ололтоороо олны дунд танигдсан. Өөрийн боловсруулсан онолууд болоод космологийг ерөнхийд нь хэлэлцсэн нийтийн шинжлэх ухааны бүтээлүүдээрээ мөн амжилт олсон. Үүнд, Британийн Сандэй Таймс-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) номоороо ихэд алдаршжээ.
Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремүүд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.
Хокинг нь хажуугийн хатингарт хатуурал өвчтэй бөгөөд тус өвчин нь жил бүр муудсаар түүнийг бараг бүрэн мэдээгүй болгосон.
{{cite journal}}
: |access-date=
requires |url=
(help)